ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгдсэн: 2013-03-18 13:04:02

Хөтөлбөрийн зорилго

Боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхай болон бусад холбогдох чиглэлээр суралцаж байгаа тэргүүний оюутан залуусыг дэмжихэд оршино.

 Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо

  • Нийт 40 оюутан шалгаруулна
  • 2013-2014 оны хичээлийн жилд сар бүр 100,000₮-ийн мөнгөн тэтгэлэг хүртэнэ

 Тэтгэлэгт шалгарсанаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:

  • Хөтөлбөрт шалгарсан бүх оюутнууд суралцаж буй хугацаандаа мөнгөн тэтгэлэг
  • Энержи Ресурс ХХК- д үйлдвэрлэлийн дадлага хийх боломж
  • Энержи Ресурс ХХК-ийн бүтээн байгуулалттай танилцах аялалд оролцох боломж

 Тавигдах шаардлага 

  • Монгол улсын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх
  • 2013-2014 хичээлийн жилд төгсөх болон төгсөхийн өмнөх курсд сурч байх
  • Дараах мэргэжлээр суралцаж буй өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
  • Уул уурхай
  • Геологи
  • Инженер
  • Хими,  хими технологи
  • Байгаль орчин
    • Тухайн мэргэжлийн сурлагын голч дүн /GPA/ нь 3.0 (онооны системээр 85%) ба түүнээс дээш байх

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа

Шалгаруулалтын үе шат

Хугацаа

Сонгон шалгаруулалт

1

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлт хүлээн авах, анкет, бүрдүүлсэн бичиг баримтын шалгаруулалт

2013 оны 4 сард

Материалыг цахим байдлаар хүлээн авч, хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудын дагуу шалгаруулалт хийнэ.

Тэтгэлэг хүсэгч оюутан scholarship.energyresources.mn хаягаар зочлон онлайн анкетыг бөглөнө. Мөн өөрийн зураг , Сурлагын голч дүнгийн хуулбар болон иргэний үнэмлэхийг хавсаргасан байна.

2

Асуудал шийдвэрлэх чадварын тест

2013 оны 4 сард

Хөтөлбөрийн урьдчилсан нөхцөл болзлуудыг хангасан оюутнуудаас тестийн шалгалт авна. 

Шалгалт өгөхийн өмнө дадлагын тесттэй танилцаж, бэлтгэхийг хүсвэл энд дарна уу.

3

Мэргэжлийн түвшин тогтоох шалгалт

2013 оны 4 сард

Асуудал шийдвэрлэх шалгалтнаас тэнцсэн оюутнуудаас Мэргэжлийн төвшин тогтоох шалгалтад авна.

4

Ярилцлагын шалгаруулалт

2013 оны 4 сард

Мэргэжлийн төвшин тогтоох шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж 40 хүртэлх оюутныг шалгаруулна.

5

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа

2013 оны 4 сард

Шалгаруулалтад тэнцсэн 40 хүртэлх тооны оюутанд тэтгэлэг гардуулна.


Та хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэтгэлэг хүсэгч оюутаны бүртгэлийн материалыг зөвхөн scholarship.energyresources.mn хаягаар хүлээн авна. Доорх материалуудыг хавсаргасан байна.

  • Цээж зураг
  • Сурлагын голч дүнгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
2013 оны 4-р сарын 4-ны өдөр хүртэл бүртгэнэ.



Ерөнхий зохион байгуулагч:

Энержи Ресурс ХХК-ийн Хүний нөөцийн газар