ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

АНУ-д суралцах хүсэлтэй оюутан, залуусын анхааралд

Нийтлэгдсэн: 2013-03-25 16:54:35

АНУ-ын Элчин сайдын яамнаас “АНУ-д суралцах боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаар уулзалт ярилцлагыг ШУТИС-ийн Хурлын зааланд 2013 оны 4 сарын 3 ны Лхагва гарагийн 16.30 цагт зохион байгуулах гэж байгаа тул сонирхсон оюутан, залуусыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хөтөлбөр:

АНУ-ын виз ба оюутны визийн тухай

АНУ-ын элчин сайдын Орлогч консул Дианна Палекуин  

 

Их, дээд сургуулийн багш, оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр ба солилцооны хөтөлбөрт хамрагдах тухай

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба Эрдэнэболдын Уянга

 

ШУТИС –ийн оюутан АНУ-ын төрийн департментаас Америкт зохион байгуулсан зуны сургалтанд оролцсон тухайгаа ярина.

Гантулгын Үемаа