ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн судлаач багш, оюутан та бүхнийг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг “ЭВРИКА-2013” ЭШБХ-д оролцохыг урьж байна.

Нийтлэгдсэн: 2013-03-25 23:04:50

ШУТИС-ийн судлаач багш, оюутан та бүхнийг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг “ЭВРИКА-2013” ЭШБХ-д оролцохыг урьж байна.



Нэг. ЗОРИЛГО

            Их дээд сургууль, Коллежийн залуу багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биелэлээ олоход нь туслахад оршино.

Хоёр. ХУГАЦАА

  • Салбар хуралдаан                                         2013 оны 04 дугаар сарын 22–25
  • Нэгдсэн хуралдаан                             2013 оны 04 дугаар сарын 26 буюу    /шагнал гардуулах ёслол/ 

ГуравХАМРАХ ХҮРЭЭ

            Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль тус бүрээс тухайн сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан хоёр оюутан, нэг багш, аспирант, магистрантууд оролцоно. /жич: салбар сургуулиудтай улсын сургуулиуд салбар тус бүрээсээ 2 оюутан, нэг багш оролцуулна./

Дөрөв. ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ САЛБАР ХУРАЛДААН:

  1. Хууль эрх зүй
  2. Соёл урлаг
  3. Эдийн засаг
  4. Бизнес
  5. Геологи уул уурхай
  6. Мэдээллийн технологи
  7. Инженер техник технологи
  8. Эрчим хүч
  9. Байгаль, Экологи

10.  Аялал жуулчлал

11.  Анагаах ухаан

12.  Улс төр

Тав. ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

  •   Шинжлэх ухааны үндэслэлтэй
  •   Нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон
  •   Шинэлэг санааг дэвшүүлсэн
  •   Практик ач холбогдолтой
  •   Илтгэх чадвар

 

Зургаа. ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА:

  •   8-дээш хуудастай байх
  •   Илтгэлийн мөр хоорондын зай 1,5 үсгийн өндөр 12pt, Times New Roman 12-р бичих
  •   Нүүр хуудсанд сургууль, курс, овог нэр, сэдвийн нэр, хуудсын тоо бичсэн байх
  •   Илтгэлийг бичмэл эхээс гадна файлаар хавсаргана. Бичмэл эхийг хавтасласан байх
  •   Өмнө нь хэвлэгдэж байгаагүй, илтгэлд тавьж хэлэлцүүлэгдээгүй байх
  •   Илтгэл нь 1 ба түүнээс дээш илтгэгчтэй байж болно.
  •   Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хочорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй.

Долоо. ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  •   Сургуулийн тодорхойлолт
  •   Бүтээлийн жагсаалт
  •   Тухайн салбарын 1-2 эрдэмтний саналыг хавсаргана
  •   МЗХ-ны дэргэдэх салбар хороодын дэмсэн бичиг
  •   Илтгэгчийн товч намтар /анкетийг www.myf.mn татна уу/
  •   Зураг /4х6 хэмжээ/

Найм. ЦАГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  Илтгэгч: Үндсэн илтгэл                                                   8 мин

  Шүүгчийн асуулт, хариултын цаг                                      5 мин

Ес. ШАЛГАРУУЛАЛТ БА ШҮҮГЧИДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Салбар тус бүрээс тэргүүн, дэд байр, гутгаар байр  3 оюутан, 1 багш шалгаруулан  салбарын ивээн тэтгэгч компаний шагнал      гардуулан Нэгдсэн хуралдаанд бүтээлээрээ өрсөлдөх эрхийг олгоно.
  • Нэгдсэн хуралдаанд Салбар бүрийн оюутны 12, багшийн 12 илтгэлийг хэлэлцүүлэн “Эврика-2013” ЭШБХ-ын Шилдэг бүтээлийг шалгаруулан  шагнал олгоно.
  • Шүүгчдийн комиссыг дараах байдлаар бүрдүүлнэ
    •   Ерөнхий шүүгч /Салбарын нэр хүнд бүхий хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн/
    •   Яамдын төлөөлөл /Салбарын яамдын төлөөлөл/
    •   ШУА-ийн эрдэмтэн
    •   МЗХ-ны дэргэдэх тухайн салбар хорооны дарга
    •   Хувийн хэвшил /Салбарын ивээн тэтгэгч компаний төлөөлөл/

Арав. ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

Шаардлага хангасан илтгэлийг 2012 оны 04 сарын 20 ны өдөр хүртэл МЗХ-ны төв байрны 207 тоотод хүлээн авна. Утас: 11-322643, 99077723