ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-н аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээний удирдамж

Нийтлэгдсэн: 2013-04-20 02:01:30

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Соёмбо” клуб Уул Уурхайн Инженерийн Сургуулийн Оюутны зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй ШУТИС-н аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээний удирдамж

Зорилго: Монголын өнө эртний өв уламжлал болох үндэсний бөхийн спортыг улам хөгжүүлэх, оюутан залууст түгээн дэлгэрүүлж Монгол үндэсний гэх тодотгол бүхий бүх спортын тухай мэдлэг олгох, хайрлан хамгаалах үзэл сурталийг бий болгох, тэднийг цаашид дэмжих, хамтран ажиллах.

Тэмцээн явагдах журам: Тэмцээнийг Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмээр шүүн явуулна.

Бүртгэл: 2013.04.12-2013.05.08 хүртэл ШУТИС-ийн Соёмбо клубын өрөөнд явагдана.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн Бакалаврын түвшиний барилддаг болон барилдах сонирхолтой бүх оюутнууд.

Хугацаа, Болох газар: Барилдаан нь ШУТИС-ийн Спорт зааланд 2013оны 05 сарын 09ны өдөр 14:30 цагт болно.

Тавигдах шаардлага:
• Оролцож буй тамирчид бөхийн өмсгөл бүрэн байх (Малгай, Зодог шуудаг, гутал)
• Тамирчин бүр эмх замбараатай байж, зохион байгуулалттай оролцох
• Зохион байгуулагчийн тависан шаардлагыг биелүүлэх ба хэрэг зөрчил гаргасан тохиолдолд барилдаанаас хасах
• Баридахаар бүртгүүлсэн бөхчүүд цагийг хатуу баримтлах ба барилдаан эхлэх өдөр хоцролгүй ирэх
• Баридахаар бүртгүүлэх бөхчүүд цолны үнэмлэх, оюутны үнэмлэх, мандатны 2000₮ заавал авч ирэх
Шагнал:
• Түрүүлсэн бөх – Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
• Үзүүрэлсэн бөх - Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
• Шөвгийн 4т үлдсэн бөхчүүдэд - Өргөмжлөл, мөнгөн шагнал
• Уран барилдаант бөх - Өргөмжлөл, мөнгөн шагнал

Удирдамж гаргасан:
Соёмбо клубын тэргүүн: Э.Даш-Онолт