ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

Нийтлэгдсэн: 2013-01-27 14:33:23

Хөтөлбөрийн зорилго:

Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд энэ тэтгэлгийн зорилго оршино.

 

Тавигдах шаардлага: 

  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний оюутан байх
  • Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
  • Тєрийн сангийн зээл болон өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/- 3.2 дээш голчтой байх

 

 “Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  • Нэг жилд нийт 20-н оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 500 ам.доллар байна.
  • Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг ШУТИС зохион байгуулах ба Сумитомо Корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хамтран ажиллана.
  • Нэг оюутанд 3 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан сунгалтыг хийнэ.
  • ШУТИС-ийн санал болгосон оюутнуудаас Сумитомо Корпорацийн УБ дахь Төлөөлөгчийн газар бусад шалгуур үзүүлэлтээр сонгож, ярилцлага хийснээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

 

 Тэтгэлэг авахыг хvсэгч нь:

2 дугаар сарын 6-ны дотор материалаа бүрдүүлэн ШУТИС-ийн Т-байрны 306 тоотод авчирч өгнө үү.

 

Бүрдүүлэх бичиг баримт:

 

д/д

Бүрдүүлэх бичиг, баримтын нэрс

Тайлбар

1

Тэтгэлгийн анкет

Т байрны 306 тоотод ирж бөглөх/1% цээж зураг/

2

Дүнгийн тодорхойлолт

Дүнгийн тодорхойлолтыг улирлаар гаргаж, дэд захирлаар баталгаажуулна

3

Тодорхойлолт

Суралцагчийн тухай холбогдох багийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт

4

Өргөдөл

Өргөдлийг загварын дагуу гараар бичсэн байна.

5

Өрхийн орлогын тодорхойлолт

Албан ёсны баталгаажуулсан тодорхойлолт

6

Амжилтуудыг тодорхойлсон баримтууд

Шагнал, урамшууллын батламжийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй

 

 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв: ШУТИС Т-байр 306 тоот, Утас: 11-324085