ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-ИЙН ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

Нийтлэгдсэн: 2013-05-02 15:48:56

 

СОД МОНГОЛ Групп-ээс 2013-2014 оны хичээлийн жилд оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр-ийн Зорилго:

Өөрийн мэдлэг боловсролоо дайчлан сайн мэргэжилтэн болох чин хүсэлтэй, одоо сурч байгаа мэргэжлээрээ анги, салбартаа тэргүүний, манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжин тогтвортой ажлын байраар хангана.

Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо:

  • Нийт 38 оюутныг сонгон шалгаруулна.

 

Сургуулийн нэр

Мэргэжил

Оюутны тоо

1

 

 

ШУТИС

Нефтийн инженер

5

2

Барилгын инженер

3

3

Цахилгааны инженер

1

4

Сантехникийн инженер

1

5

Сүлжээний инженер

1

6

Хүний нөөцийн менежер

3

7

МУИС-ийн ОУХС

Гадаад харилцааны менежер

3

8

МУИС-ийн ЭЗИС

Бизнес удирдлагын анги

3

9

СЭЗДС

Нягтлан бодогч

3

10

Бизнесийн удирдлагын анги

3

11

Мандах ДС

Нягтлан бодогч

3

12

ХААИС-ийн ЭЗИС

Санхүүгийн менежер

1

13

Санхүүгийн шинжээч

1

14

Нягтлан бодогч

1

15

Монгол Бизнес ДС

Эдийн засагч

3

16

Их засаг ИС

Хуульч, эрх зүйч

3

 

Нийт

38

 

  • 1 жилийн сургалтын төлбөрийн 50-100 %-ийн мөнгөн тэтгэлэг олгоно.

 

Дадлагад шалгарснаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:

  • СОД МОНГОЛ Группын харьяа компанид мэргэжлийн дадлага хийх боломж
  • 4-р курсийн сургалтын төлбөр 50-100 хувийн мөнгөн тэтгэлэгтэй.
  • Их дээд сургуулиа төгсөөд тус группт ажиллана.

 

Тавигдах шаардлага:

  • ШУТИС, МУИС-ийн ОУХСургууль, Бизнесийн Менежментийн ИС, СЭЗДС, Мандах ДС, ХААИС-ийн ЭЗИС, Монгол Бизнес, Их засаг дээд сургуулиудын 3-р курс төгсөх оюутан байх
  • Тухайн мэргэжлээр өдрийн ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн /GPA/ 3.0 (онооны систем 85%) ба түүнээс дээш байх
  • Нийгэм, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт бизнесийн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх.
  • Ямар нэгэн гадаад хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх.
  • Сургуулиа төгсөөд цаашид тус компанид тогтвор суурьшилтай ажиллах.
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа:

Шалгаруулалтын үе шат

Хугацаа

Сонгон шалгаруулалт

1

Ярилцлага хийх

 

5 сарын 01-10

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэн анхан шатны ярилцлага хийнэ.

2

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авах, анкет, бичиг баримт бүрдүүлэлт

5 сарын 10-15

Материалыг төв оффист хүлээн авч, хөтөлбөрийн тавигдах шаардлагын дагуу шалгаруулалт хийнэ.

3

Сонгон шалгаруулалтын чадварын тест

5 сарын 17

Хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангасан оюутнуудаас мэдлэг шалгах тестийн шалгалт авна.

4

Мэргэжлийн дадлага хийлгэх

6-7 сард

 

Мэргэжлийн дадлага хийлгэж, явцыг Албаны дарга нар дүгнэнэ.

5

Тэтгэлэгт хамрагдах оюутныг сонгон шалгаруулах

8 сард

25-38 оюутныг сонгон шалгаруулна.

6

Тэтгэлэг гардуулах ёслол

8 сарын 20

Шалгарсан оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулна.

 

Та хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэтгэлэг хүсч буй оюутан Сод Монгол Группын төв оффис болох Соёлын Төв Өргөөний “В” корпуст дараах материалтай ирнэ.

  • Цээж зураг
  • Сурлагын голч дүнгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт

 

Хүний Нөөцийн алба

Холбоо барих утасны дугаар: 327811, 96559798