ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн Оюутны холбооны нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Нийтлэгдсэн: 2013-05-05 18:06:23

ШУТИС-ийн Оюутны холбооны Мэдээлэл Сурталчилгааны АлбаныИх завсарлагасэтгүүлийн редакцийн хамт олны санаачлагаар үндэслэн гаргасан Оюутны Холбооны нэрэмжит ээлжит тэтгэлгийг зарлаж байна.

Бүрдүүлэх материал:

  1. Дүнгийн хуулбар  /Голч 3,2 –с дээш байх (GPA)/
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Хорооны тодорхойлолт /ам бүлийн байдал, өрхийн орлого/
  4. Оюутны үнэмлэхний хуулбар
  5. Иргэний үнэмлэхний хуулбар
  6. Эссээ (Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах миний давуу тал 500-с дээш үгтэй)
  7. Сурч буй хугацаандаа гаргасан амжилтуудыг бататгаажуулах материалыг хувилж хавсаргах
  8. Их завсарлага сэтгүүлийн 23-р хуудас дээрх анкетийг бөглөж хавсаргана.

Жич: Их завсарлага сэтгүүлийг номын сангийн Е-206 тоот болон, Оюутны Зөвлөлөл, мөн 5-сарын 09 ны Оюутны холбооны нэгдсэн өдөрлөгөөс авна уу.  /Материалыг 2013 -05-17 ний 18:30 цаг хүртэл хүлээн авна/ 

 

                                                                   ШУТИС-ОХ-Мэдээлэл, Сурталчилгааны Алба