ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“ОРЧИН ҮЕИЙН УЛС ТӨР ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АСУУДАЛД” СУРГАЛТ-СЕМИНАР

Нийтлэгдсэн: 2013-05-07 17:00:03

   Их, дээд сургуулиудын Улс төр судлалын хичээл зааж буй профессор багш нарын хүрээнд  орчин үеийн улс төр судлалын шинжлэх ухааны онол, заах арга зүйн асуудлаар хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн сайжруулах зорилгоор 2013 оны 05 сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Оролцогчдын бүртгэлийг 2013 оны 05 сарын 8-ны өдрийг хүртэл ШУТИС II байр 301 /блок/ тоотод хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахдаа 98111194, е-мэйл d.odmaa@yahoo.com хаягаар холбогдоно уу.

 

Зохион байгуулагч:

Монголын Улс Төр Судлаачдын Нэгдсэн Холбоо

МУИС-ийн Улс төр судлалын тэнхим

ШУТИС-ийн Олон нийттэй харилцах ажил,  улс төр судлалын профессорын баг

МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхим