ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

ШУТИС-ийн урлагийн их наадмын номинацуудын талаарх санал хүсэлтийг хүлээн авч байна

Нийтлэгдсэн: 2013-02-06 10:23:59

        ШУТИС-ийн урлагийн их наадмын  номинацуудын талаарх санал хүсэлтийг oyutan_ox_mca@yahoo.com  mail хаягаар  хүлээн авч байна.   

Оролцох номинациуд:

1.Гоцлол дуу I.Ардын эсвэл зохиолын дуу

II.Эстрадын дуу ( R&B8 поп рок жаз рок,кантри...) /2 дууг 1 хүн дуулна./

2.Гоцлол бүжиг /Ардын болон олон үндэстэн ястаны бүжгийг нэг хүн/

3.Гоцлол хөгжим /Амьд болон фонограммтай эсвэл ардын цөөхүүл хөгжимтэй байж болно нэг хүн/

4.Уран уншилага фонограммтай байж болно .Нэг хүн

5.Хамтлаг дуу /Дууны сонголт чөлөөтэй ,3-8 хүний бүрэлдэхүүнтэй байх/

6.Цэнгээнт бүжиг /”Стандарт “бүжгийг 5 хосоор 5 миниутаас ±  30секунт /

7. Чөлөөт бүжиг /6-8 хүний бүрэлдэхүүнтэй байх /

8.Жүжигчилсэн тоглолт /сэдвийн дагуу 8-н хүний бүрэлдэхүүнтэй байх ба 6-8 миниутанд хийж гүйцэтгэнэ.

9.Гоц авъяастан

10.Зохион байгуулалт /хөгжөөн дамжигчид ,хувцаслалт ,цаг барилт ,тайзны соёл зэргийг харна./