ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“KIT” Олон улсын хөтөлбөр

Нийтлэгдсэн: 2013-05-09 00:44:08

“KIT” Олон улсын хөтөлбөр нь солонгос улсын түүх, соёл, нийгэм, солонгос дахь бизнесийн үйл ажиллагаа болон солонгос хэл сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст зориулагдсан олон улсын зуны хөтөлбөр юм. Хөтөлбөрт танилцах аялал болон сургалт, хичээлийн хөтөлбөрүүд багтсан. Хэрэв та хөтөлбөрт хамрагдвал солонгосын томоохон хотууд тэр дундаа Гуми хотын эргэн тойрон түүх соёлын өргөн цар хүрээг хамарсан газруудаар зочлох болно.

Хугацаа: 2013.08.26-30

Хамрах хүрээ: Далайн чинад дахь KIT-н хамтрагч их дээд сургуулийн өдрийн ангийн оюутнууд

Бүрдүүлэх материал:

-Бүртгэлийн хуудас (Хавсралтад үзүүлэв)

-Элсэлтиййн сертификат

Пасспортны хуулбар

Байр хоол

Тухайн газрын дотуур байранд байрлана. Нэг өрөөнд 4 оюутан. Дотуур байранд өдрийн 3 удаагийн хоол

Төлбөр

-Өрөө, хоол төлбөргүй

-Далайн чинадын даатгал, нислэгийн зардал нь оюутнаас

Үйл ажиллагаа

-нээлт/хаалтны ёслол

-үйлдвэртэй танилцах аялал

-Гуми болон бусад хотуудаар хийх аялал

-Соёлын хүрээнд зохиогдох болон бусад