ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Оюутны бие даалтын ажлыг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг явагдах гэж байна.

Нийтлэгдсэн: 2013-05-15 21:59:44

Дээд боловсрол судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан  БШУЯ-ны Дээд  боловсролын хэлтэс, ХААИС –тай хамтран Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд  сургалтын  үндсэн хэлбэрүүдийн сургалтын технологийг боловсронгуй болгох асуудлаар   Цуврал хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулж байна. “Лекцийн хичээлийн технологийг боловсронгуй  болгох “ асуудлаар  2013- 04- 27-нд болсон  хэлэлцүүлэгт

       МУИС, ШУТИС, БХИС, Дарханы ТИС, ЭМШУИС, МУБИС, Орхон ИС, Дархан ДС, ХААИС, СУИС, Хэл-иргэншлийн ДС, УЭДС, ХИДС, City ДС, Уб-ИС, Аврага ДС, Их монгол ДС, Эрдэнэтийн ТИС, Техник Технологийн ДС, Гурван –Эрдэнэ ДС, Баянхонгорын ХҮДС зэрэг  сургуулиудыг төлөөлсөн 70 гаруй багш, эрдэмтэн судлаачид оролцож сургалтын практик, туршилт судалгааны баримтанд тулгуурлсан онолын үндэслэл, практик ач холбогдол бүхий аргачлал, шинэ санаа дэвшүүлсэн 17 илтгэлийг сонсож хэлэлцэн санал бодол, туршлагаа солилцлоо.

    Хэлэлцүүлгийн явцаас сургалтын технологи  нь боловсролын зорилтыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бөгөөд монгол орны дээд боловсролын салбарын өмнө тавигдаж байгаа өнөөгийн шатны зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд сургалтын технологийн өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийх, багш нарын сургалтын арга барил, хандлага, сэтгэлгээ, чадамжийг  шинэчлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

    Дээд боловсролын байгууллагуудад  сургалтын нэгэн хэвийн хуучин технологи, арга барил зонхилж, энэ талаар бага анхаарч байгааг тэмдэглэж , дээд боловсролын мөн чанарын өөрчлөлт шинэчлэл нь сургалтын технологи, түүнийг хэрэгжүүлэгч гол субъект болох багшаас эхлэх ёстой гэж үзлээ

Манай улсын  эдийн засаг, нийгмийн хөгжил, хөгжингүй бусад орнуудын туршлагаас  дээд боловсролын өмнө тавигдаж буй зорилтуудыг  гагцхүү байнга хөгжин төгөлдөржих, уян хатан, хөдлөнгө арга барил технологи, сургалтанд хандах хандлага, арга барилаа шинээр үнэлэн цэгнэж, өөрөө хөгжих чадвар бүхий багш шийдвэрлэх үүрэгтэй . Шинэ зорилтыг хуучирсан агуулга, арга барил, сэтгэлгээ хандлага, чадамжаар бүрэн төгөс шийдвэрлэх боломжгүй юм.

   2013 – 05-11-нд  болсон “ семинарын хичээлийн технологийг боловсронгуй болгон үр дүнг дээшлүүлэх асуудал “ сэдэвт семинарт  мөн 10 гаруй их, дээд сургуулийн 60 –аад багш эрдэмтэн судлаачид оролцож, онол, аргазүйн өндөр ач холбогдол бүхий илтгэлүүд хэлэлцэгдлээ. Энэ хоёр  хэлэлцүүлгийн илтгэлүүдээр энэ 5-р сард эмхэтгэл хэвлүүлж нийтийн хүртээл болгоно. 2013- 05- 25-нд “Оюутны бие даалтын ажлыг боловсронгуй болгох асуудлаар 3-дахь хэлэлцүүлэг  явуулахаар бэлтгэж байна.  Энэ сэдвийн хүрээнд бүх төрлийн бие даалтын ажлаас гадна, курсын ажил, дипломын төсөл багтана  .  Хэлэлцүүлэгт та презэнтэйшн бэлтгэж  оролцоод  хэвлэлийн эхийг дараа нь өгч болно.

    Мөн “Оюутны үнэлгээний шинэчлэл”,  “Оюутны сургалт – үйлдвэрлэлийн дадлагыг сайжруулах” асуудлаар ирэх 9-р сард хоёр хэлэлцүүлэг залгаж хийхээр төлөвлөж байна.

  Эдгээр цогц хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан их, дээд сургуулийн багш нар, их,дээд сургуулийн удирдлага, БШУЯаманд  хандсан зөвлөмж гарах юм. Та 2013-05-25-ны хэлэлцүүлэгт илтгэл  тавих бол илтгэлийн нэрээ 5- 20-ны дотор өгөхийг хүсье.Энэ хэлэлцүүлэг 5-25 –ны өглөө 9 цагаас ШУТИС-ийн төв номын сангийн 604-р танхимд болно.           Утас : 96616500

 

         Таныг хүндэтгэсэн : ДБСМН- ийн гүйцэтгэх захирал   О.Алтангэрэл