ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

“Ажил Олгогчдын Нээлттэй Өдөрлөг” болно

Нийтлэгдсэн: 2013-05-21 11:41:22

“Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг”-ийг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагт ШУТИС-ийн номын сан болон гаднах задгай талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй топ 50 байгууллага, Хөдөлмөрийн төв биржийн 40 мянган ажлын байр бүхий мэдээллийн е-бирж ажиллах юм. 

Тус өдөрлөг нь төгсөгчдөө ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх, ШУТИС болон байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

 Оролцож буй аж ахуй нэгж байгууллага нь дараах үйл ажиллагааг явуулах юм. Үүнд:

 Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийх

  • Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах
  • Үйл ажиллагаа, бизнесийн хэтийн зорилгоо олон нийтэд хүргэх

Өдөрлөгт ажил олгогч аж ахуй нэгжүүд, ШУТИС болон бүрэлдэхүүн МСҮТ, Коллежийг мэргэжилтэй ажилчнаар төгсөж буй төгсөгчид, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад бүртгэлтэй ажил идэвхитэй хайж буй иргэд оролцоно.

 

 

Өдөрлөгийн үеэр төгсөгчдөө ажилд зуучлахаас гаднатэдэнд зориулсан хөдөлмөрийн зах зээлийн зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Нийгмийн Түншлэлийн албаны урилгаар  “БизНетвөркКонсалтинг” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Жавхлан “Онлайнаар ажлын байр хэрхэн ангуучлах вэ?” лекцээ хүргэх юм.

 

 


НТА