ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Эх орноороо аялангаа АНГЛИ хэл сурмаар байна уу?

Нийтлэгдсэн: 2013-05-24 20:50:02


Үйл явдал бидний амьдралд тохиосны дараа хамгийн сүүлд бидэнд дурсамж л үлддэг. Хамгийн гэгээн дурсамжийг бид аз жаргал гэж нэрлэдэг. 
Та өдөр шөнөгүй ажиллаж, өглөө үдэшгүй хичээлд явсаар залхаж байна уу? 
Танд амралт хэрэгтэй байна уу? 
Та үеийн гэрэл гэгээ цацарсан хүмүүстэй хамт инээлдэж, дотроо шаналаж буй зүйлээ умартаж, өрсөлдөж , тэмцэж,  бүх стрессээ мартаж гэгээн дурсамжууд бүтээж , бас англи хэл сурангаа хамгийн гоё аялмаар байна уу? 
Тийм бол бид танд 14-21 хоногийн аялангаа англи хэл сурах хөтөлбөрийг санал болгож байна. Хүмүүс мөнгөний төлөө өдөр шөнөгүй ажиллахдаа аз жаргалаа умартдаг. Та эх орныхоо хамгийн гайхалтай газруудаар бидэнтэй хамт англи хэл сурангаа аялаарай.
Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний Төв болон  Land Smile аялалын компани хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн зорилго: Завгүй хүмүүсд амрах болон англи хэл сурах боломжийг нэгэн зэрэг олгох, батлах, харуулах, эзэмшүүлэх.
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 14-21 хоног
Аялах газар:
А. Хөвсгөл нуур, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуутын гол, Тайхар чулуу, Орхон гол, Хархорин, Эрдэнэ зуу, Төвхөн хийд, Улаанцутгалан, Онгийн гол, Хүйсийн найман нуур, Ёлын ам, Хонгорын элс, Говь гурван сайхан.
Англи хэлний хөтөлбөр: Хэрэв 14+14=1 сарын хугацаанд бид таны англи хэлний төвшинг санаснаас тань илүү ахиулж чадахгүй байсан бол энэ төслийг эхлүүлэхгүй байх байсан. Та өдөрт 100 үг цээжилж чадвал бидэнд төгс сургалтын төлөвлөгөө байгаа болно.
Аялаж эхлэхээс өмнө манай төвийн багш нар танд зориулж 14-21 хоногийн сургалт явуулж анхан шатнаас ахисан шат хүртэлх англи хэлний бүх дүрмийг сануулж заах ба та энэ хугацаанд 1400-2100 үг цээжлэх болно. Хөтөлбөрийн үеээр заагдах бүх хичээлүүдийг манай төв урьдчилан бэлдэж хэвлэсэн байх бөгөөд аялалын явцад өглөө бүр 7 цагт босч 100 шинэ үг цээжилнэ. Бид танд үг цээжлэх аргыг нь зааж цээжлүүлнэ. Сурсан дүрэм, замдаа сонсон англи хэл дээрх лекц , өдөр  англиар уншсан ном зэрэг бүх зүйлээ нэгтгэж цаг мөч бүхэнд англиар ярих болно. Cургалтын төвийн ангид хичээллэсэн хүн дадлага хийж бичдэг бол харин та бичилгүйгээр ярих болно. Ярьж чаддаг хүн сонсож , уншиж бас бичиж чаддаг харин уншиж , бичиж , сонсож чаддаг хүн англиар ярихгүй байх тохиолдол байдаг. Тиймээс хөтөлбөр үзсэн бүх зүйлээ нэгтгэж англиар цаг мөч бүхэнд ярих болно. Та анхан шаттай гэж эмээх хэрэггүй болно. 
Зорилт: Англи хэлний бүх дүрмийг сэргээж, ярьж сурах 
Онцлог:
-          Австрали улсад –master , АНУ-д -мэргэжил дээшлүүлж, Indiana University-д багшилж байсан багш болон IBT toefl,   IELTS ын бэлтгэл хичээлийг 5 жил заасан багш хичээл заана.
-          Өдөр бүр 100 үг цээжилж, цаг мөч бүхэнд англиар ярина /та чадахгүй байлаа ч бид чаддаг болгоно/ 
-          Эх орныхоо хамгийн тансаг, хамгийн үзэсгэлэнтэй 20 газраар аялана.
-          Гэгээн дурсамж, нөхөрлөл, өрсөлдөөн,  дуу хуур, инээд баясал, адал явдал
-          Бид 680 мянга гэсэн үнэн дээр илүү мөнгө нэмээгүй ба аялал, сургалтын өртөгт таарч байгаа болно.
-          Хамгийн сайхан нь бид өөрт байгаа бүх л хэцүү зүйлээ  инээдээр хөөр, гэгээн дурсамжаар солино.
 
Шаардлага:
Өглөө бүр 100 үг цээжлэх
Цаг мөч бүр англиар ярих /та чадахгүй байлаа ч бид чаддаг болгоно/
Архи дарс уудаггүй байх
Муу зуршилгүй байх :
Бусдыг уруу татах , муу муухай зүйл ярих, хув зөөх, аливаа зүйлийг хар талаас нь харах зэрэг
Гэгээн тэмүүлэл зорилготой байх
Багаар ажиллах чадвартай байх
Хамт олондоо үргэлж урам өгдөг байх
Өрсөлдөх чадвар , өөдлөх тэмүүлэлтэй байх
Майханд хээр хонох туршлагатай байх
Хөтөлбөрийн төлбөр : 680,000.  1 сарын сургалт+14 хоногийн аялал 
Хөтөлбөрийн төлбөрт юу багтах бэ?
-          Сургалтын төлбөр
-          Багш, хөтөч, эмч , жолооч ,тогооч, туслах, менежер нарын цалин
-          Унааны зардал
-          Бүх хоол хүнс
-          Хүн тус бүрийн  7 удаа усанд орох төлбөр
-          Аялалын иж бүрэн даатгал / хүн тус бүрээр-эрүүл мэнд, гэнэтийн осол, үнэт зүйлээ гээгдүүлэх/
-          Соёлын хэрэглэл
-          Усанд орох төлбөр
Хөтөлбөрийн төлбөрт юу багтаагүй бэ?
-          Мишок
-          Гоо сайхны хэрэглэл
Төсөл эхлэх хугацаа: 6.20-7.5  
Бүртгэл 6.1 хүртэл явагдана
 
 
 Хаяг: Гранд Плаза –н зүүн талд TIME CENTER –ын 4 давхарт
88077689   70003999   99242534   91585857   99170437