ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ БОЛОН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД

Нийтлэгдсэн: 2013-08-20 18:23:25

ШУТИС-ийн бакалаврын сургалтанд зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлэн 2013 оны 9 дүгээр сарын 6-ны дотор холбогдох сургалтын албандаа бүрдүүлж өгнө үү.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧИЙН АНХААРАЛД

  Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно: Үүнд:

  • хагас өнчин суралцагч;
  • малчин өрхийн суралцагч;
  • өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
  • гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 Үүнд:

  • өргөдөл; 
  • эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар; 
  • Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар; 
  • Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
  • үргэжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт; 
  • хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар; 
  • малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт; 
  • амьжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт; 
  • гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт; 
  • зээлийн баталгаа; 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧИЙН АНХААРАЛД

  • Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
  • Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч бол дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
  • Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар; 
  • Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар; 
  • Холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт;

 

 

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА