ШУТИС-ийн Оюутны Холбоо нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудыг хөгжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилсэн шашины бус, ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨРӨӨС ХАРИУЦАЖ БАЙСАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтлэгдсэн: 2013-08-20 18:27:18

2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан “Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль” хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасны дагуу сургалтын төлбөрийг төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсгөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгохоор болсон.

Иймд 2013-2014 оны хичээлийн жилд уг зардлаар суралцаж байгаа оюутнуудын гэрээг үргэжлүүлэн сунгах тул дараах материалыг бүрдүүлэн бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахад 2013 оны 08 дугаар сарын 25-ны дотор өгч “Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх гэрээ”-ээ сунгуулна уу.

Заасан хугацаанд материалаа авчирч өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлах болохыг анхаарна уу.

  • Дүнгийн тодорхойлолт
  • Нэхэмжлэл
  • Суралцаж буй тодорхойлолт